Хятадад 100 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн мөр олджээ


            Америк-Хятадын палеонтологичдын хамтарсан экспедиц Хятадын зүүн хэсгийн Зянсу мужид 100 сая жилийн өмнө амьдарч байсан зауропод үлэг гүрвэлийн дөрвөн чулуужсан мөр илрүүлсэн тухай “Шинхуа” агентлаг уламжилж байна.

            Шиньи хотын ойролцоох үзэсгэлэнт байгальтай уулнаас олдсон тэдгээр мөр Хятад дахь үлэг гүрвэлийн бүлгүүдийн хувьсал, тархалтыг судлахад томоохон түлхэц өгөх ажээ. Одоо хоёр орны палеонтологичид орон нутгийн удирдлагатай хамтран ховор олдворыг хамгаалах тал дээр ажиллаж байна.

            Эрдэмтэд экспедицийнхээ ажлын үр дүнг эрдэм шинжилгээний “Geological Bulletin of China” сэтгүүлд нийтэлжээ.

Б.Туг

               

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ