Зун цагт ачаандаа ямар зүйл авч явах аюултай вэ?

              Машинтай бүх хүн зуны халуунд ачааныхаа  хайрцагийг  цэгцлэж янзлах хэрэгтэй.  Юу гэвэл, их халууныг даадаггүй зүйлсийг тэнд хадгалах нь олонтоо байдаг.

Хэрвээ гал гарах аюултай энэ газрыг зуны халуун цагт  янзалж цэгцлэхгүй бол  машингүй  болж ч мэднэ.

   Ялангуяа хуванцар саванд хийсэн амархан гал авалцдаг шингэнийг тэндээс зайлуул.  Тусгай зориулагдсан саванд хийсэн байлаа ч гэсэн, ачааны саванд бензин хадгалж болохгүй. Бензиний уур нь яалт ч үгүй ууршиж, машин дотуур  тардаг. Хэрвээ та өдөр бүр хот дотуур явдаг бол,  савтай бензин авч явах нь ерөөс утгагүй.

  Хуванцар саванд хийсэн уусгагч нь нэн осолтой ачаа мөнөөс мөн.  Багаахан саванд хийсэн байлаа ч, гал гарах шалтгаан болж мэднэ.  Уусгагч нь бензинээс хавьгүй түргэн гал авалцдаг юм.

       Халуунд дэлбэрч мэдэх будаг болон шүршдэг шингэн бүхий савыг ачаандаа авч явахыг хориглодог.  Хэрвээ ийм сав дэлбэрвэл, машинд сүрхий хохирол учруулж болохоос гадна, сууж яваа хүний аминд ч хүрч мэднэ.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ