Одоогийн ханшаар 320 тэрбум доллар хурааж чадсан Жон Рокфеллерийн амжилтын түүх


Дэлхийн одоогийн толгой баян Жефф Безос 143 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдэг. Тэгвэл хүн төрөлхтний түүхэн дэх анхны долларын тэрбумтан Жон Рокфеллерийн хураасан хөрөнгийгөнөөгийн ханшинд хөрвүүлбэл даруй 320 тэрбум ам.долларт хүрэх ажээ. Тэрээр ийм их хур хөрөнгийг хэрхэн цуглуулж чадсан нь сонин.

АНУ-ын Нью-Йорк мужийн Ричфорд гэх жижиг хотод 1839 оны долдугаар сарын 8-нд төрсөн Жон Рокфеллер 1870 онд 31 насандаа "Standard Oil" компанийг үүсгэн байгуулаад 1897 онд албан ёсоор тэтгэвэртээ гарах хүртлээ удирджээ.

Ирээдүйн зах зээлийн төлөв байдлыг урьдчилан харж мэдрэхдээ гаргууд түүний "Standard Oil" компани керосин, бензиний худалдаагаар дагнах болсон аж. Төдөлгүй эрэлт хэрэгцээгээ даган керосин, бензинийүнэ огцом өссөнөөр түүний эд хөрөнгө ч нүд ирмэхийн зуур үржин арвижих болжээ. 1937 онд насан эцэслэхэд нь түүний хөрөнгө 1.4 тэрбум ам.доллар буюу тухайн үеийн АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 1.54 хувьтай тэнцсэн гэдэг.

Жон Рокфеллер зургаан хүүхэдтэй протестант шашинтан Вильям Рокфеллерийн гэр бүлд хоёр дахь хүү нь болон төржээ. Түүний эцэг Вильям Рокфеллер модчин байж байгаад явуулын худалдаачин болж, өөрийгөө "Ботаникийн доктор" хэмээн янз бүрийн эм зарж гэртээ тун ховор үзэгддэг байсан аж.

Вильям Рокфеллер эрсдэлтэй алхам хийх чадварынхаа ачаар чамлахааргүй хөрөнгө хуримтлуулж, 3100 ам.доллараар хувьдаа газар хүртэл худалдан авчээ. Хэдий эрсдэл хийдэг ч тэрээр нэлээд болгоомжтой, ухаалаг хүн байсан тул ганц бус, хэд хэдэн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийдэг байсан аж.

Тэрээр хүүЖондоо хар багаас нь өөрийн оролцож буй бизнесийнхээ тухай ярин ажил хэрэг явуулах үндсийг заан сургамжилдаг байжээ.

Жон Рокфеллер хожим аавынхаа тухай дурсахдаа, "Тэр надтай байсхийгээд л  наймаа хийж надаар янз бүрийн үйлчилгээ хийлгүүлэн мөнгө төлдөг байлаа. Тэр намайг худалдах, худалдан авах эрдэмд сургасан юм. Миний тархинд баяжих ухаан суулгасан хүн бол миний эцэг" гэсэн нь бий.

Жон Рокфеллер долоон насандаа цацагт хяруул тэжээн худалдахын сацуу хөршүүддээ хөлсөөр төмс суулгаж эхэлсэн бөгөөд бүх арилжаа, наймаагаа бяцхан дэвтэрт тэмдэглэдэг байсан аж. Тэрээр эхний цалингааараа нэлээд зузаан нягтлан бодогчийн бүртгэлийн дэвтэр худалдан авсан гэдэг. Тэр дэвтэртээ бүх орлого, зарлагаа тэмдэглэх болсон ба өчүүхэн төдий зүйлийг ч орхилгүй тусгадаг байжээ.

Тэрээр энэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ