Нажила Триндади: Неймар намайг хүчээр эзэмдсэн


Бразилийн шигшээ баг, Францын “Пари Сен Жермен” багийн хөлбөмбөгчин Неймарт хүчиндүүлсэн гэх загвар өмсөгч Нажила Триндади тус улсын “SBT” телевизэд ярилцлага өгч анх удаа олны өмнө ил гарч дуулиан тарилаа.

Нажила Триндади ярихдаа, “Неймарт бэлгэвч байхгүйг мэдээд би ойртохоос татгалзсан. Гэвч тэр намайг хүчээр эзэмдсэн юм. Би түүнээс мөнгө салгах гэсэндээ бус, шударга шүүхийг хүссэндээ ийм алхам хийхээр шийдсэн. Хэрэв би түүнээс мөнгө авахыг эрмэлзсэн бол үүнээс хавьгүй хялбар аргаар зорьсондоо хүрч болох л байсан” гэжээ.

Нажила Триндади анх энэ сарын 2-нд цагдаад хандан Неймарт тавдугаар сарын 15-нд Парис хотноо хүчиндүүлсэн гэж мэдүүлсэн юм байна. 

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ