"Шударга иргэдийн нэгдсэн эвсэл" намын даргаар Ж.Батзанданг сонголоо
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар АН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, шинэ нам байгуулсан билээ. Тэд "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл" нэртэй намыг байгуулж өнөөдөр /2019.06.06/ намын үүсгэн байгуулагчид анхдугаар хуралдаанаа Төрийн ордны Их танхимд хийж байна. Тэгвэл тус намын анхдугаар хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын даргаараа сонгожээ.
Энэхүү хуралдаанд есөн дүүрэг, хөдөө орон нутгаас нийт 900 гаруй хүн оролцож байгаа юм. "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл" намын анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийг Улсын дээд шүүхэд хүргүүлж, намаа албан ёсоор бүртгүүлэхээс гадна УИХ-ын гишүүн Ж.Батзандан намын даргын тамгаа гардаж авах эрхтэй болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ