Дэлхийн хамгийн залуу тэрбумтан тунгалаг усны хувцастай зургаа авахуулжээ
Дэлхийн хамгийн залуу тэрбумтан Кайли Женнер Америкийн Калифорни дахь Малибугийн наран шарлагын газар тунгалаг усны хувцастай зургаа авахуулсан тухай “Daily Mail” сонин мэдээлж байна.
Тэрээр өөрийн эзэмшдэг “Kylie Cosmetics” брэндийн сурталчилгааны шинэ кампанит ажлын хүрээнд ийн зургаа авахуулсан аж.
Кайли Женнер анх есөн настайдаа 2007 онд “Кардашяны гэр бүл” реалити шоуд оролцон анх алдаршжээ. Өдгөө 21 настай тэрээр 2016 онд гоо сайхны бүтээгдэхүүний “Kylie Cosmetics” брэндийг үүсгэн байгуулж нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй болоод байгаа юм.
Бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүл өнгөрсөн гуравдугаар сард түүнийг өөрийн үйл ажиллагаагаар тэрбумтан болсон дэлхийн бүх цаг үеийн хамгийн залуу бизнеменээр нэрлэжээ. Түүнээс өмнө олон нийтийн сүлжээний “Facebook” компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг 23 насандаа анхны тэрбум ам.доллараа хурааж байсан аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ