Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан төслөө УИХ-ын даргад өргөн барилаа. Монголчуудын эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл учраас билэгт сайн өдрийг тохиолдуулан УИХ-ын чуулганы хуралдааны танхимд өргөн барьж байгаа юм байна. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хүлээж авсан УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуулийн төслийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар боловсруулсан. Энэ бол зөвхөн хоёр жил ч бус 20 жил яригдсан асуудал. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард нийт, улс төрийн намууд төрийн бус байгууллагуудаар хэлэлцүүлж байж батлах ёстой. Та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоорой" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ