Роналдугийн хет трикийн ачаар Португал Үндэстнүүдийн лигийн финалд шалгарлаа
Томоохон тэмцээнүүдийн завсар үед болдог сонирхол багатай нөхөрсөг тоглолтуудыг халах үүднээс УЕФА өнгөрсөн жилээс Үндэстнүүдийн лиг хэмээх шинэ тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн билээ.
Өчигдөр Португалийн Порту хотноо талбайд эзэд болон Швейцарийн шигшээ багийн хооронд тус лигийн шөвгийн дөрвийн анхны тоглолт боллоо. Тэнцүүхэн тоглолтын хувь заяаг жинхэнэ мастерууд шийддэгийг Португалийн шигшээ багийн лидер Криштиану Роналду дахин нотолсон юм. Түүний хет трик буюу гурван гоолын ачаар Португал Үндэстнүүдийн лигийн финалд шалгарлаа.
Тэрээр өнгөрсөн онд Орост болсон ДАШТ-ий үеэр Мароккогийн хаалганд бөмбөг оруулснаасаа хойш шигшээ багтаа гоолдож байгааггүй юм.
Хагас шигшээгийн хоёрдахь тоглолт өнөөдөр Нидерланд, Английн шигшээ багуудын хооронд болно.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ