"Шударга иргэдийн нэгдсэн эвлэл" намын анхдугаар хуралдаан болно
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар АН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, шинэ нам байгуулсан билээ. Тэд "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл" гэх нэртэй намыг байгуулж УИХ-ын гишүүн С.Жавхланг намдаа элсүүлээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2019.06.06/ намын үүсгэн байгуулагчид анхдугаар хуралдаанаа Төрийн ордны Их танхимд 10.00 цагт хийхээр товложээ.
Анхдугаар хуралдаанаараа тэд нийт 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, намын зорилго, дүрмээ баталж даргаа сонгох аж. Хуралдаанд нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгаас нийт 900 гаруй хүн оролцох юм байна. "Шударга иргэдийн нэгдсэн эвлэл" намын анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрээ Улсын дээд шүүхэд хүргүүлж, намаа албан ёсоор бүртгүүлэхээр төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ