Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд улсын начин Д.Амарсайхан түрүүлэв
Улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаан Өмнөговь аймгийн Манлай суманд хоёр өдөр зохиогдож өндөрлөлөө. Уг барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын заан Б.Батмөнх, Т.Санчир, Улсын начин Л.Гантулга, Б.Сумъяа, Ц.Одбаяр, Э.Даш, Б.Ганхуяг, Д.Амарсайхан, Ш.Дарханбат нарын тэргүүтэй бөхчүүд хүчит арслангийн нэрэмжит барилдаанд хүрэлцэн очиж барилдсан байна.
Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Улсын начин Д.Амарсайхан долоо даван түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Улсын начин Э.Даш үзүүрлэж, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын заан Б.Батмөнх нар шөвгөрлөө.
Дэнж нь булгихгүй бол
Дэмүүл хүү хазайхгүй барилдана хэмээн аархаж явсан Улсын хурц арслан Г.Дэмүүл хэмээх уран барилдаантай хүчит арслангийнхаа нэрэмжит барилдааныг Өмнөговьчууд унасан газар угаасан ус Манлай суманд нь ийнхүү амжилттай зохион байгуулсан юм.
Монгол бөхийн босоо цагаан хийморь мөнхөд ивээх болтугай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ