Монголын хоёр дипломатч 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригджээ
Тавдугаар сарын 3-ны өглөө манай улсын хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагджээ. Тэд Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгасан байна.
Цагдаа машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатчид дипломат паспортоо үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. БНТУ-ын дипломат дугаартай, тэдний машинд нийт 70 кг, 3 сая еврогийн үнэ бүхий хар тамхи хийсэн байжээ. Хар тамхийг хураан, хэргийг шалгаж байна гэж тус улсын Хил хамгаалах газраас өнөөдөр мэдээлснийг тус улсын нэр хүндтэй хэвлэлд тооцогддог Bild-д нийтэлжээ. Тэд арын тээшиндээ тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол хар тамхи тээвэрлэж явсан байна.
Бид энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Нэр холбогдсон хоёр дипломатч манай яамны ажилтнууд биш.Бид удахгүй энэ талаар мэдээлнэ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ