“Forbes” Рианнаг дэлхийн хөгжмийн ертөнц дахь хамгийн баян эмэгтэй гэв
Бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүл Америкийн дуучин, жүжигчин Рианнаг дэлхийн хөгжмийн ертөнц дахь хамгийн баян эмэгтэй гээд нийт хөрөнгийг нь 600 сая ам.доллараар үнэлжээ.
Рианна хөрөнгийнхөө дийлэнхийг дэлхийн толгой баячуудын нэг Бернар Арногийн эзэмшдэг тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэлийн “LVMH Moet Hennessy Louis Vuitto” компанитай хамтран ажилласнаар хураасан аж.
Рианна, “LVMH”-ийн 2017 онд хамтран үүсгэсэн гоо сайхны “Fenty Beauty” брэнд бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан эхний сардаа л 100 сая ам.долларын орлого олж байжээ. Үүнд, 71 сая дагагчтай Рианнагийн “Instagram” хуудсанд байрлуулсан зар сурталчилгаа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Алдарт дуучин бүсгүй түүнчлэн Америкийн “TechStyle Fashion Group” компанитай хамтран дотуур хувцасны “Savage X Fenty” брэндийг эзэмшдэг байна.
Үүнээс гадна тэрээр концерт тоглон цомгоо худалдаж олон сая ам.доллар олдог нь мэдээж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ