Хамгийн найдвар муутай смартфонууд

Шинжээчид Москва хотын оршин суугчдын  засварт илүү олон удаа өгдөг смартфонуудыг нэрлэжээ гэж “Коммерсантъ” сонинд бичсэн байна.

Хамгийн их эвдэрдэг нь iPhone 6, 5S, 5S болон 6S загварынх гэнэ. 

Apple-ын  утсууд бүх засварлагддаг утасны дунд гуравны нэгийг (33%) эзлэдэг байна.  Дараа нь Samsung A5, S3 и A3 загвар (27%) болон Хятадад үйлдвэрлэсэн смартфонууд (27%) орж байна.  Хятадын смартфонуудаас  Huawei Nova 2, Honor 8, Xiaomi Redmi Note 4 болон Redmi 4X утсыг засварт илүүтэй өгдөг аж. Өнгөрсөн оныхтой харьцуулвал засварт очдог  хятадын брендүүдийн эзлэх хувь 10%-иар нэмэгдсэн байна.

Батарей ажиллахгүй болдог нь (тохиолдлын 30%)  Apple-ын смартфонууд, дэлгэц эвдэрдэг нь (тохиолдлын 56%) хятадын брендүүдийн засварт өгдөг  хамгийн байнгын шалтгаан болдог бол,  Samsung загварын утаснуудын корпусыг илүүтэй засварлуулах шаардлага гардаг байна (20%). 

Xiaomi смартфоныг засварлуулахад эзэд нь анхны өртгийнх нь дунджаар 30%-ийг төлдөг байна. Samsung утасны эзэд шинэ смартфоны үнийн 25%, харин iPhone-ы эзэд 13%-ийг төлдөг аж. 

Түрүүнд нь «Роскачество»  алба Samsung Galaxy S10, S10+ болон S10e загварын смартфоныг 2019 оны хаврын шилдэг смартфоноор нэрлэжээ. S10 болон S10+ загвар нь  дэлгэцнийхээ дор эзнийхээ хурууны гурван хэмжээст хээг уншдаг хамгийн сайн сенсортай юм.  Түүнчилэн түргэн цэнэглэлтийг харгалзан үзсэн байна (утаснууд 30 минутад 50% хүртэл цэнэглэгддэг).  Гэвч камерын эрэмбэлэлд Apple-ын смартфонууд урьдын адил тэргүүлж, харин Samsung-гийн утсууд 7, 8 болон 10 дугаар байр эзлэж байна. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ