Туркийн 73 настай дуучин сайхан бие галбираараа гайхшируулж байна
Туркийн дуучин Ажа Пеккан өөрийн бие галбираар гайхширал төрүүлж байна. Тэрээр 70 гараад байгаа ч, залуу бүсгүйчүүд ч атаархамаар харагддаг аж. Үнэхээрийн аятайхан бие хаатайг харуулсан савхин өмдтэй Ажагийн зургууд дуучныг шүтэн бишрэгчдийн санаанд нийцдэг ч, сэтгүүлчдийг эргэлзэхэд хүргэжээ. “Media Leaks” сайтад бичсэнээр, ийм гайхалтай бие хаатай байгаагийн нууц нь тусгай хувцасанд байдаг гэж Туркийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дүгнэсэн байна. Гэвч биеийн галбираа барьж байхад биеийн тамирын дасгал болон зөв хооллолт тусалдаг гэж тэр өөрөө хэлдэг аж. Миний иддэг хоолонд загас байнга ордог гэж Ажа ярьдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ