Моника Белуччигийн охин ээжийнхээ адил гоо үзэсгэлэнтэй эмэгтэй болж байна
Жүжигчин Моника Беллучи, Венсан Кассель нарын 14 настай охин Дева ээжийгээ өвчсөн мэт адилхан болж, гоо үзэсгэлэнтэй эмэгтэй болон өсч торниж байна. Дева Кассель загварын ертөнцөд хөл тавьж, Dolce&Gabbana –ийн үнэртний сурталчилгааны гол нүүр царай болжээ.
14 настай Дева бүхий л өсвөр насны охидын адилаар загварын ертөнцийг ихэд сонирхож, өөрийн Instagram хуудсан дээрээ селфи зургаа тавьж, social орчинд идэвхтэй байдаг юм. Ингэхдээ ээжийнхээ гоо үзэсгэлэнг хуулбарлан төрснөө баталж, ээжийнхээ залуугийн зургийг өөрийнхтэйгээ үе үе харьцуулан тавьдаг байна.
Дева охин ээжийнхээ хамтран ажиллаж байсан Dolce&Gabbana брэндтэй саяхнаас хамтрах болж, шинэ үнэртнийх нь сурталчилгаанд зургаа авхуулан Италийн Равелло эртний хотод очин зураг авалтандаа оржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ