Дуучин Г.Сүндэрмаагийн нөхөр, хүүхэдтэй танилц

"Sweetymotion" хамтлагийг дуучин Г.Сүндэрмаагийн хувийн амьдрал тун ч нууцлаг байдаг гэхэд хилсдэхгүй. Гэр бүл зохиож хоёр охины ээж болоод байгаа тэрбээр саяхан өөрийн нөхөр болон хүүхдүүдийн зургийг олон нийтийн сүлжээнд байршуулж "Зөв Тусгал" аянд нэгдэж буйгаа зарлажээ.

Бага охиноо төрүүлснийхээ дараа гоолиг бие галбираа гайхуулж эхэлсэн дуучин бүсгүй "Хүүхдүүдээ урамшуулж, үгийг нь сонсож, харилцан ярилцаж, өөртөө итгэх итгэлийг бий болгох нь зөв хүмүүжилтэй хүн болон төлөвшихөд сайнаар нөлөөлнө гэж би боддог юм. Эцэг эхчүүдээ хүүхдэдээ цаг гаргаж, тэднийг сонсож байгаарай гэж уриалъя" хэмээсэн байна.

Тун сайн гэрийн эзэгтэй, сайхан бүсгүй Г.Сүндэрмаагийн хувьд сайн гэрийн эзэгтэй байх нь юу юунаас илүү аз жаргалыг мэдрүүлдэг гэнэ лээ. Түүнээс зөвлөгөө авах гэсэн бүсгүйчүүдийн хөлд хэсэгтээ дарагдсан тэрбээр харин өөрийн гэсэн фитнесстэй болох мөрөөдөлтэй явдаг ажээ. 


Image may contain: 1 person

СЭТГЭГДЭЛ БИЧИХ