Дэлхийн дулаарлаас үүдэлтэй аюул айсуй
Судлаачдын хэлж байгаагаар, ойрын 80 жилд манай гарагийн амьдралыг эрс өөрчлөх тийм үйл явц одоо Дэлхийд болж байна.
Дэлхийн дулаарлаас үүдэлтэй усан галаваас болоод 80 жилийн дараа Дэлхийн хүн амд маш их аюул нүүрлэж мэднэ гэж Science Alert сайтад бичжээ.
Дэлхийн дулаарлыг мэдэгдэхүйц хурдасгаж буй үйл явц одоо манай гарагт болж байгааг эрдэмтэд сануулж байна. Тэдний тооцоолсноор, 80 жилийн дараа агаарын температур одоогийнхоос таван градусаар нэмэгдэж мэдэх ажээ. Үүнээс болоод мөсөн голууд олноороо хайлж, улмаар их үер буух гэнэ. Үер байгалийн бусад гамшигт ч бас хүргэж болохыг үгүйсгэхгүй байна.
200 сая орчим хүн үерт өртөж, гамшигт өртөөгүй бүс нутгууд руу олноороо нүүх болно гэдгийг мэдээлж байна. Хүмүүсийн хоол тэжээлийн асуудал ч маш хурцаар тавигдах ажээ.
“Эрэг хавийн нутаг усанд авсанаар 1,8 сая хавтгай дөрвөлжин километр хуурай газар байхгүй болох бөгөөд энэ нь Франц, Герман, Испани, Их Британийн нутаг дэвсгэрээс их юм. Ингэхдээ ийм олонхи газар нь хүнсний бүтээглдэхүүн үйлдвэрлэдэг маш чухал бүс нутгуудын хэсэг юм” гэж эрдэмтэд анхааруулж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ