Суман галт тэрэг хурдны дээд амжилтыг ахиулжээ
Токиогийн олимпийн өмнө ашиглалтад өгөх суман галт тэрэг хурдны дээд амжилт болох 360 км/цагаас давж гарлаа гэж JR Central компани мэдэгдэв.
N700 гэж нэрлэсэн загвар нь Японы сүүлийн арван жилд анх удаа шинээр шугамд гарч байгаа галт тэрэг юм. Шинэ загвар одоогийнхоос хөнгөн агаад газар хөдлөлтийн үед хамгаалах шинэ төхөөрөмж суурилуулжээ. JR Central компанийн мэдээлснээр Майбара, Киото хотуудын хооронд галт тэргийг турших үед дээрх амжилтыг тогтоосон байна. Гэхдээ шинкансен хэмээх суман галт тэрэгний шинэ загварыг байнгын ашиглалтад оруулсны дараа одоогийн 285 км/цагийн хурдтай байхаар төлөвлөөд буй. Уг төсөлд 2.2 тэрбум ам.доллар зарцуулж, зургадугаар сарын дунд хүртэл туршилтыг үргэлжлүүлэх юм байна. 1964 оны Токиогийн олимпийн үеэр анх ийм тэрэг ашигласан түүхтэй.
gogo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ