Аюултай байж болох үүлдрийн нохдын шинэ жагсаалт гаргажээ

Оросын ДХЯ аюултай байж болох үүлдрийн нохдын шинэчилсэн жагсаалтыг олон нийтээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж,  уг баримт бичгийг номатив эрх зүйн актын төслүүдийн порталд тавьжээ. 

Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ирина Волкийн хэлснээр,  төрийн болон олон нийтийн байгууллагуудаас ирсэн саналыг тус яам судласан байна. 

“Шинжээчдийн санаа бодлыг харгалзан аюултай байж болох нохдын жагсаалтыг 13 болгож цөөрүүлжээ”. 

Шинэ жагсаалтад акбаш, америкийн бандог, амбульдог,  бразилын бульдог, булли кутта, алапахын цэвэр цусны бульдог (отто), бэндог, гульдог, питбульмастиф, Хойд Кавказын нохой орсон нь засгийн газрын тогтоолын төслөөс харагдаж байна.

Түүнчилэн жагсаалтад чоно-нохойны эрлийз, дээр дурдсан үүлдрийн нохдын эрлийз бас оржээ. 

Гуравдугаар сарын эхээр ДХЯ аюултай байж болох нохдын жагсаалт гаргасан бөгөөд эдгээр нохойг хушуувч болон  уяагүйгээр салхилуулахыг хориглосон юм. Эхлээд жагсаалтад 69 үүлдрийн нохой орж байжээ. Тийнхүү олон нийтийн санаа бодол өөр өөр байсантай холбогдуулан жагсаалтыг эргэж харахаар шийдвэрлэсэн байна. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ