Японоос ирсэн алганы хээ судлаачийг Монгол улсын хилээр албадан гаргажээ
Япон улсаас Монгол улсад алганы хээ үзэж, зурхайн мэргэ, шашны үйл ажиллагаа явуулах зорилготой ирсэн 32 настай эрэгтэй Nishida Keiichiro-г Монгол улсын хилээр албадан гаргажээ.
Энэ талаар Гадаадын иргэн харьяатын газраас тодруулахад, "Япон улсын алганы хээ судлалын байгууллагын гишүүн 32 настай эрэгтэй Nishida Keiichiro нь манай улсад аялал жуулчлалын зориулалттай визээр мөртлөө бусдын алганы хээг үзэж мөнгө олж бизнес хийсэн нь тогтоогдсон учраас энэ сарын 17-нд буюу өнгөрсөн баасан гарагт Монгол улсын хилээр албадан гаргасан" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ