Согтууруулах ундааны аюулгүй тун хэмжээ гэж байдаггүй

 Вашингтоны их сургуулийн эрдэмтэд судалгаа хийснийхээ дараа согтууруулах ундааны аюулгүй тун хэмжээ байдаггүй гэдгийг нотложээ. Ямар ч хэмжээтэй согтууруулах  ундаа уулаа гэсэн цаг бусаар нас барах эрсдэл ихэсдэг байна.

Шинжээчид 400 мянга гаруй хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд, долоо хоногт хэд хэдэн удаа  хоёрхон хундага согтууруулах ундаа уух нь бие махбодийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдгийг тэмдэглэжээ.  Сэтгэл судлалын тэнхимийн доцент Сара Харцын хэлснээр, багахан хэмжээний согтууруулах ундаа уух нь  биед хор хүргэхгүй хэмээн түрүүнд нь мэргэжилтнүүд нотлож байжээ. Тийнхүү ганц бокал дарс ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж одоо шинжээчид үзэж байна.  Харин эрсдэлтэй бүлэгт  хамгийн түрүүнд  настай хүмүүс  багтаж  байна.

Согтууруулах ундаа хэрэглэхдээ хэд хэдэн зарчим  баримтлах шаардлагатай тухай эрдэмтэд ярьжээ.  Давын өмнө чанартай бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Хорт хавдар тусах эрсдэлийг багасгах, улаан хоолойгоо гэмтээхгүйн тулд согтууруулах ундааг халуун хоолоор даруулахгүй байхыг зөвлөж байна.  Харин ногоо, жимс юмуу далайн гаралтай бүтээгдэхүүн идэж байх  хэрэгтэй гэнэ. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ