Томи, Жерри нар шинэ брэнд гаргалаа

Монголд албан ёсны эрхтэйгээр цацсан "Next Top Model" шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын онцлох оролцогчид болох Томи, Жерри буюу Б.Цэцэгмаа, Б.Цэцэгсайхан нар загварын ертөнцөд шинэ мэдээлэл дуулгалаа. Этгээд төрх,  өөрсдийн гэсэн ертөнц,  дайчин чанараараа бусад охидоос ялгарч байсан тэднийг  хувцас загваргүйгээр төсөөлөхийн аргагүй. Шоунаас хойш охид өөрсдийн "HYB trash shop"-оо ажиллуулахын сацуу влог хөтөлж, өөрсдийн "Quiche.Hotter than Hot" гоёл чимэглэлийн шинэ брэнд гаргаад байна.


Орчин үеийн, дэггүй, галзуу, өвөрмөц хэмээх үгсээр тодорхойлогдож болох энэхүү брэндийн дизайныг Томи гаргажээ. Үнийн хувьд 8000-25000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байгаа тус гоёл чимэглэлүүдийг “HYB trash shop”-т худалдаалдаг аж.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ