Гэр орныхоо агаарыг сэрүү татсан сэнгэнэсэн үнэртэй байлгая гэвэл, лаврын навч уугиул
Гэр орныхоо агаарыг сэрүү татсан, сэнгэнэсэн сайхан үнэртэй байлгая гэвэл, туршлагатай оршин суугчдад ердийн лаврын навч болон хайрцаг шүдэнз байхад л болно. Юу гэвэл, лаврын навчийг ингэж хэрэглэдэг аргыг бүр эртний ромчууд мэддэг байж!
Лаврын навч нь шатсанаар таатай сайхан анхилам үнэр үлдээдгийг ромчууд анзаарчээ. Өнөөдөр ч энэ аргыг хэрэглэсээр байгаа юм. Ердөө хоёрын зэрэг лаврын навчийг шатааж, өрөөндөө 10 минут байлгах л хэрэгтэй гэнэ.
Лаврын навч нь цинеол гэдэг бодис агуулдаг байна. Энэ эфирийн тос нь амьсгалын замыг ариусгадаг бөгөөд тиймээс амьсгалахад таатай мэдрэмж төрдөг нь үүнтэй холбоотой юм.
Үүнээс гадна, таатай зөөлөн анхилам үнэр бүхий агаарт эндорфин гэдэг бодитс идэвхитэй ялгарч эхлэдэг байна. Энэ нь ажлын урт өдрийн дараа хэрэгтэй байдаг тэр зүйл юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ