Зуун настай эмээ урт наслаж байгаа нууцаа дэлгэжээ
Шинэ Зеландын Отаго нутгийн Мосгил хотын оршин суугч эмэгтэй бүтэн сайн нойртой байж, эрүүл хооллохыг өөрийн урт наслаж байгаагийн нууц хэмээн тодорхойлжээ. Эндхийн “Otago Daily Times” сонинд ингэж бичсэн байна.
Мюриэль Барбара зуу дахь төрсөн өдрөө тавдугаар сарын 22-нд тэмдэглэжээ. “Би өөрийнхөө насыг мэдрэхгүй яваа. Би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Би цагийг хүүхдүүдтэй өнгөрүүлэх дуртай” гэж тэр ярьсан байна. 73 жилийн өмнө би Энтони Барбаратай гэрлэсэн бөгөөд 18 жилийн дараа нөхөр маань амь үрэгдсэн юм гэж эмэгтэй дурсан ярьжээ.
Бэлбэсэрснийхээ дараа тэр мөнгө олох бүхий л арга чаргыг хайж байжээ. Барбара олон ч ажил сольж, тухайлбал элдэв төрлийн боов жигнэж, бялуу хийж, бусдын захиалгаар юм нэхдэг байсан байна. Тэрээр залуу насныхаа он жилүүдийн тухай дурсахдаа, идэвхитэй аж төрөх ёсыг сахидаг байсан тухайгаа ярьжээ. Бүжигэнд явж, янз бүрийн спортоор хичээллэж, тухайлбал хоккей тоглож, тэшүүрээр гулгадаг байсан байна.
Дөрвөн хүүхэд, 12 ач, зээ, 21 жич, зээнцэр, 5 гуч, жичинцэртэй Барбара эмээ бүтэн сайн унтаж, эрүүл хооллож байсны хүчинд ингэж урт наслаж байна гэдэгтээ итгэлтэй байдаг ажээ.
АНУ-ын 100 настай йогийн багш эмэгтэй ингэж урт насласан тухайгаа ярьсныг дөрөвдүгээр сард мэдээлж байсан юм. “Үргэлж өөдрөг санаа бодолтой” байдгийн хүчинд би ингэж урт наслаж байгаа хэмээн Тао Поршон-Линч ярьж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ