Хамгийн урт үстэй бүсгүйчүүд хаана байдаг вэ?
Хятадын Гулин мужийн Хуанло сууринг дэлхий дээрх хамгийн урт үстэй бүсгүйчүүдтэй тосгон гэдэг бѳгѳѳд дунджаар 1.7м урт үс гэзэгтэйгээрээ Гиннесийн амжилтын номонд бичигджээ Ёс заншилаа чанд мѳрддѳг тэд зѳвхѳн нѳхѳр болох хүндээ л анх үсээ харуулах ёстой гэнэ. Харин санаатай санаандгүйгээр гадаадын иргэн болон тосгоны хэн нэгэн хүн нѳхѳрт гараагүй бүсгүйн задгай үсийг харчихвал гэр бүлийнхэнтэй нь хамт 3-н жил хүргэний ёсоор амьдрах ёстой байдаг байна.
Гэвч 1987онд уг уламжлалыг халснаас хойш үсээ задгайлах эрх чѳлѳѳтэй болжээ. Гэвч эдгээр Яо угсааны бүсгүйчүүд 16 нас хүрч сүйт залуутай болох эрхтэй болохдоо л үсээ засуулдаг ч тайруулсан үсээ огт хаях эрхгүй ба охины эмээ тэрхүү үсээр нь толгойн чимэглэл хийж нѳхѳрт гарахад нь хүргэндээ бэлэглэдэг аж. Мѳн тосгогы бүсгүй зѳвхѳн үсээрээ толгойгоо ороосон байвал нѳхѳртэй хэрнээ хүүхэдгүй, үсээ дагзан дээрээ овоолсон байвал нѳхѳр хүүхэдтэй, толгойгоо алчуураар ороосон бол эрд гараагүйг илтгэдэг гэнээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ