Гитлерийн “үхэхийнхээ өмнө бичсэн зурвасыг” нийтлэжээ


Гуравдугаар  рейхийн фюрер Адольф Гитлерээс амиа хорлохын өмнөхөн 1945 оны дөрөвдүгээр сарын 24-нд фельдмаршал Фердинанд Шернерт   явуулсан  цахилгаан утас нийтлэгдсэн байна.

“Миний бие Германы төлөө шийдвэрлэх тулаанд нэр төртэй оролцож,  бүх үлдэх хүнд сайхан үлгэр  дууриал үзүүлэхийн тулд Берлинд үлдэнэ” гэж зурваст өгүүлжээ.

Энэ түүхэн баримт бичгийг АНУ-д “Alexander Historical Auction”-ы дуудлага худалдаанд тавьсан байна. Үүнийг худалдсанаар 60-аас 80 мянга хүртэл доллар олно хэмээн найдаж байгаа аж.

Цахилгаан утсыг явуулснаас хойш хоёр өдрийн дараа Гитлерт гуравдугаар рейхийн нийслэлээс нисэх сүүлчийн боломж  олдсон ч, фюрер татгалзсаныг тэмдэглэж байна.

Гитлер болон түүний гэргий Ева Браун хоёр 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд  Берлин дэх хоргодох байранд амиа хорлосон билээ. Фюрерыг Аргентин руу зугадсан гэх нотолгоог  тайлбарласан баримт бичгүүдийг америкийн холбооны мөрдөх товчоо нийтэд дэлгэснээс хойш удаагүй  бөгөөд Гитлерийг тийшээ зугатсан гэх тэр мэдээ худал болж таарсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ