Кофены бас нэг ашиг тусыг илрүүлжээ

Кофе гэдэсний булчингийн хөдөлгөөнийг сайжируулж,  кофеины агууламжаас үл хамааран бактерийн өсөлтийг дарангуйлдагийг АНУ-ын Техасын их сургуулийн эрдэмтэд нотлосон байна.  EurekAlert! сайтад нийтлэгдсэн мэдээнд ингэж дурджээ.


Туршилтын явцад хулгануудад жирийн кофе болон кофеингүй кофег гурван өдрийн туршид өгчээ.  Судлаачид хулгануудын ялгадасны микробын найрлагын өөрчлөлтийг ажигласан байна. Тийнхүү бактерийн нийт  тоо цөөрсөн нь илэрчээ.


Кофе хэрэглэсний дараа хулгануудын бүдүүн гэдэсний доод хэсгийн булчин илүү сайн хөдлөх болсон  байна.  Кофеингүй кофе ч мөн адил ийм нөлөө үзүүлж байжээ.


Тийнхүү, кофе нь мэс заслын дараахи өтгөн хаталт юмуу гэдэсний түгжрэлийг эмчлэхэд ашиг тустай байж болох юм.  Гэвч кофе гэдэсний хэвийн юмуу эмгэг орчинд таатай нөлөөлдөг эсэхийг тодорхойлохын тулд нэмэлт судалгаа явуулах шаардлагатайг эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ