Хүүтэй болчих юм хэмээн бодож яваагүй эмэгтэй үнэхээрийн баярлаж буй зургууд
Нэрт гэрэл зурагчин бүсгүй Нэнси Рэй саяхан гурав дахь хүүхдээ төрүүлжээ. Охинтой болно гэдгийг хэт авианы шинжилгээ байнга харуулж байсан учир, хүүхэд төрсний дараа тэр нөхрийнхөө хамт үнэхээрийн бөөн баяр болсон байна.
Тэднийх урьд нь хоёр охинтой гэнэ.
Гэрэл зурагчин бүсгүй тэднийг тээж байхдаа хэт авианы шинжилгээ хийлгэхгүй хэмээн шийдсэн бөгөөд юу гэвэл тэрээр нөхрийнхөө хамт гэнэтийн сонин бэлэг харахыг хүсч байсан нь тэр аж.
Харин урав дахь хүүхдээ олдоход, тэд хүйсийг нь урьдчилан мэдэхээр шийджээ.
Нэнси бас л охинтой болох нь гэдгийг удаа дараагийн шинжилгээ харуулж байж.
Дөнгөж гарсан хүүгий нь эх баригч бүсгүйд авчирч өгөхөд тэрээр бүр гайхахаараа нэг болжээ.
Нэнси ингэтлээ их баярласнаа нууж чадаагүй бөгөөд харин өөр нэг гэрэл зурагчин энэ агшины зургийг авсан байна.
Нэнси Рэй өөрийн блогийг хөтлөдөг бөгөөд ингэхдээ уншигчидтайгаа сонирхолтой явдлуудаасаа хуваалцдаг, харин энэ удаа тухайлбал, хүүтэй болсон тухайгаа бичжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ