Дуучин Наки дахин ялагч болжээ
“Яг түүн шиг”шоуны гурав дахь дугаар өчигдөр /2019. 05.19/ олны хүртээл болж дуучин Б.Нацагдорж буюу Наки ялалт байгуулж фенүүдээ баярлууллаа. Тэрбээр ӨМӨЗО-ны дуучин С.Тэнгэрийн “heaven” дууг гайхалтай амилуулж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Сонирхуулахад, тэрбээр өмнөх дугаарт "Luis Fonsi”-гийн “Despacito” дуугаар дугаарын ялагчаар шалгарч дөрвөн сая төгрөгийн эзэн болсон билээ. Шилдэг найман оролцогчид дараагийн дугаарт хос үзүүлбэрийг үзүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ