Цус ногоон өнгөтэй байж болно
Хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг пигмент болох гемоглобин нь цусыг улаан өнгөтэй болгодог. Гэвч сээр нуруугүй олон амьтан хүчилтөрөгчийг зөөвөрлөхдөө гемоглобин биш, харин металлын ионуудаас бүрддэг бусад пигментийг ашигладаг байна.
Тухайлбал, олон нялцгай биетэн, үе хөлтөн болон бусад зарим амьтны цус зэсийн ион бүхий пигмент буюу гемосианин агуулдаг байна. Энэ нэгдэл нь цусыг цэнхэр, заримдаа хөхөвтөр-ногоон өнгөтэй болгох нь олонтоо байдаг. Камбож улсаас олдсон нэгэн төрлийн мэлхий ч ногоон цустай байдаг байна. Энэ нь биливердин гэдэг пигменттэй холбоотой гэнэ. Уг пигмент нь гемоглобин задарсанаар үүсдэг завсрын бүтээгдэхүүний хувиар, тухайлбал хүний элгэнд ч үүсдэг бөгөөд энэ нь цөсийг ногооны өнгөтэй болгодог байна. Гэвч биднийг бодвол, мэлхийнд энэ пигмент гэдсээр дамжин цөстэй хамт гадагшладаггүй, харин эргээд цусанд ордог. Хүнд ч ногоон цус байдаг. Жишээ нь хүхэр агуулсан эм хэтрүүлэн хэрэглэснээр, энэ бодисын нэгдлүүд цусанд хэт ихсэхэд, хүн ногоон цустай болдог, гэхдээ энэ нь туйлын ховор. Хүхэр нь гемоглобинтай амархан нэгддэг. Ингээд үүссэн сульфогемоглобин нь цусыг авокадогийн хальс шиг хар ногоон өнгөтэй болгодог байна. Гэхдээ энэ нь ногоон цустай хүмүүсийн санаа зовох зүйл болох учиргүй гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ