АНУ-ын саран дээр хүн буулгах хоёр дахь хөтөлбөр “Артемис” нэр авчээ


АНУ-ын сансар судлалын “NASA” байгууллага саран дээр хүн буулгах хоёр дахь хөтөлбөртөө “Артемис” нэр өгсөн тухайгаа мэдэгджээ.

Эртний Грекийн домгоор бол Артемис нь Аполлогийн ихэр дүү охин бөгөөд сарны бурхан аж. АНУ-ын саран дээр хүн буулгах анхны “Аполло” хөтөлбөрөөр 1969 оны долдугаар сарын 20-нд “Аполло-11” хөлөг онгоцноос сансрын нисгэгч Нейл Армстронг, Эдвин Олдрин нар бууж, хүн төрөлхтний түүхэнд анх удаа саран дээр гишгэсэн билээ. Тэгвэл “NASA” “Артемис” хөтөлбөрийнхөө дагуу 2024 онд саран дээр хоёр сансрын нисгэгч буулгахаар төлөвлөснөөс нэг нь эмэгтэй байх ажээ.

АНУ-ын Ерөхийлөгч Доналд Трамп сар болон Ангараг гаригийг эзэмшихэд зориулан “NASA”-гийн төсөвт нэмж 1.6 тэрбум ам.доллар тусгахаар өчигдөр шийдвэрлэжээ.

Б.Тус 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ