Тел Авивт “Eurovision 2019” дууны наадам эхэллээ
Израилийн Тел Авив хотноо “Eurovision 2019” дууны наадам Габимийн театрын өмнөх талбайд Европын 41 орны төлөөлөгчид оролцсон уламжлалт улбар шар хивсний ёслолоор өчигдөр эхэлсэн тухай “Kan” агентлаг уламжиллаа.
Мөн өдөр “Eurovision”-ий түүхэн дэх хамгийн том тосгон Тел Авивийн Чарлес Клорын цэцэрлэгт хүрээлэнд нээгджээ. Зургаан га газрыг эзэлсэн тосгонд тус наадмын фэнүүдийн бүс, 100 метр урт баарны ширээ, олон үндэстний хоол санал болгох 85 асар босгосон аж.
“Eurovision”-ий хагас шигшээгийн концерт Тел Авивийн Үзэсгэлэнгийн төвд энэ сарын 14 ба 16-нд финалын тоглолт 18-нд болох юм байна. Наадмын явцад Тел Авивт аюулгүй байдлыг хангах онцгой арга хэмжээ авч, 20 мянган цагдаа эргүүлд гарах ажээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ