Саран дээр үлдэх боломжийг хүмүүст олгох аппаратыг танигцуулав
“Amazon” болон “Blue Origin”компанийг үндэслэгч Жефф Безос Саран дээр буух боломж олгох сансрын аппаратыг Вашингтон хотод танилцуулжээ.
Телевизийн ABC сувгаар ингэж мэдээлсэн байна.
“Энэ удаа Саран дээр үлдэхийн тулд тэнд дахин очих цаг нэгэнт болжээ” гэж тэр хаалттай танилцуулах арга хэмжээний үеэр сэтгүүлчид болон сансрын салбарын ажилтнуудад хэлжээ.
Сар руу аялах зорилгоор түүний компанийн бүтээж байгаа “Blue Moon” гэсэн нэртэй сансрын аппаратын бүрэн хэмжээний загвар танилцуулах арга хэмжээний үеэр тайзан дээр Безосын ард харагдаж байжээ.
Түүний хэлснээр, модулийг бүтээх ажил гурван жилийн турш хийгдсэн бөгөөд уг аппарат Сарны гадаргуу дээр зөөлөн бууж, 3,6-гаас 6,5 хүртэл тонн ашигтай ачаа авч явж чадах гэнэ. Үүний зэрэгцээ сарнаа явагчийг аппаратын дээр байрлуулж болох бөгөөд гэвч үүнээс илүү дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
Тусгайлан боловсруулсан BE-7 гэдэг хөдөлгүүрийг аппаратад суурилуулах бөгөөд анхны туршилт энэ оны зун болох ёстой гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ