Эрдэмтэд амьдралын шинэ хэлбэр илрүүлжээ

Сиэтлийн Вашингтоны их сургуулийн хэсэг судлаач  мышьякаас амьдралын энерги авдаг  тэнгисийн биетүүдийг Номхон далайн Мексикийн эргээс  олсон байна. “Science Alert” порталд энэ тухай мэдээлж, эрдэм шинжлгээний ажил  нь “Proceedings of the National Academy of Sciences (PNAS)” сэтгүүлд нийтлэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.

 Эрдэмтдийн тэмдэглэснээр, иймэрхүү бичил биетүүд 200-гаас нэг мянган метр хүртэл гүнд “хүчилтөрөгчгүй усанд” байдаг байна. Хүчил-  төрөгчгүй нөхцөлд эдгээр бичил биет  хүхэр, азотын исэлдсэн нэгдлээр амьсгалдаг байна.  Судлаачид олдсон  микробуудын ДНК- судлаад,  мишьякийн исэлдэх, сэргэх үйл явцад оролцдог генийг олжээ.

 Далай судлаачид ийм бичил биетүүд  байдгийг мэдэж байсан ч, саяхан болтол үүнийг далайгаас олж чадаагүй байна.  Мышьяк нь  Дэлхийд хүчилтөрөгч  хүрэлцээгүй байсан  хугацаанд тэсч үлдэхэд нь  эдгээр биетэд туслажээ гэж судлаачид үзэж байна. Энэ нь хүмүүс болон бусад амьтантанд хортой гэнэ. 

Үүнээс гадна,  энэ олдвор нь дэлхийн дулаарлын нөхцөлд далайн амьдралыг загварчилахад ашигтай байж болох талтай гэнэ.  Хэрвээ усан дор хүчилтөрөгч дахин бага байх аваас, экосистем энэ өөрчлөлтөд дасан зохицоход хүрч,  тухайлбал мыкьякны хүчинд ингэх боломжтой байх болно гэж судлаачид үзэж байна.

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ