Тайландын этгээд ханхүү хаан ширээнд заларчээ
1. Тайландыг 1782 оноос хойш удирдаж байгаа Чакри удмын 10 дахь төлөөлөгч Маха Вачиралонгкорн 64 насандаа хааны титмийг зүүлээ.
2. Хааны гэр бүл жинхэнэ эрх мэдэлтэй бөгөөд асар их нөлөөтэй юм. Тайланд улс хаант төрийг шүүмжлэхийг хориглосон хатуу хуультай. Гэсэн хэдий ч тус улсын ард түмэн хаан болон түүний гэр бүлд асар их хүндлэлтэй ханддаг ажээ. Мянга мянган Таичууд шинэ хаанаа харж хүндэтгэл үзүүлэхээр цугларчээ.
3. Хаан ширээнд залрах ёслол гурван өдөр үргэлжилсэн бөгөөд эхний өдөр буюу өнгөрсөн бямба гарагт хааны Их ордонд ариун усаар угаах ёслол, хааны эдлэл хэрэглэл гардуулах ёслол болон Маха Вачиралонгкорныг Тайланд улсын асран хамгаалагчаар өргөмжлөн тунхаглажээ. Маха Вачиралонгкорн 7 кг жинтэй титмийг ордны гол тахилчаас аван өөрөө өмсжээ.
4. Хоёр дахь өдөр буюу ням гарагт шинэ хаан хуучин Бангкокийн гудамжаар найрал хөгжим, торгон цэргийн хамтаар явж өнгөрсөн байна.
5. Шинэ хааны албан ёсны нэрийг дуудаж, анхны мутраа бичих ёслол их бууны дор болжээ.
7. Сүүлийн өдөр Маха Вачиралонгкорн буюу X Рама хаан Их ордны тагтан дээрээс ард иргэдтэйгээ мэндчилжээ. Түүний хажууд шинэ хатан хаан болон хүүхдүүд нь байлцжээ.
Гурав дахь эхнэрийн хамт Мюнхены онгоцын буудал дээр
8. 2016 онд Мюнхен хотын онгоцны буудалд Тайландын ханхүү Маха Вачиралонгкорн хуучин эхнэр гүнж Срирами болон хайртай нохойтойгоо цуг хувийн онгоцоороо ийнхүү хүрэлцэн ирж байжээ.
Эцэг IХ Рама хаан, эх хатан хаан, хүүгийн хамт
9. Маха Вачиралонгкорны бүтэн нэр Сомдет Пхра Боромма Чао Фа Маха Вачиралонгкорн Саваммакутратчакуман гэх бөгөөд Пхумипон Адульядет хааны удам залгах ганц хүү ажээ.
10. Маха Вачиралонгкорн баг ангидаа Бангкокд сурч байгаад Их Британид дунд сургуулиа дүүргэжээ. Дараа нь Австралид Хатан хааны цэргийн сургууль нисгэгчээр сурч дүүргээд Тайландын Их сургуульд хүмүүнлэгийн ухааны зэрэг горилжээ.
11. 1975 оноос Тайландын хааны армид, Цэргийн тагнуулын газар алба хааж байгаад 1978 оноос Хааны торгон цэргийн дарга болжээ. 1970-аад онд агаарын хүчний бүрэлдэхүүнд Тайландын хойд хэсэгт Вьетнамын партизануудтай байлдаж явсан байна. Тэрбээр одоо Хааны армийн генерал,Тайландын усан цэргийн флотын адмирал болон Нисэх хүчний маршалын үүргийг гүйцэтгэдэг аж.
12. 1978 онд ханхүү Тайланд бүх эрчүүдийн уламжлал ёсоор хэдэн сар буддын сүмд шавилан суусан байна.
Хоёр дахь эхнэр Ювадхида Полпрасет, хүүгийн хамт
13. Маха Вачиралонгкорн гурван удаа гэрлэж, долоо хүүхдийн эцэг болжээ. Түүний хувийн амьдрал маш их хэл ам дагуулдаг аж. Анхны гэргийтэйгээ амьдарч байхдаа л Тайландын алдартай жүжигчин Ювадхида Полпрасеттай холбогдож хожим нь түүнтэйгээ гэрлэжээ. Удалгүй ханхүү эхнэрээ 60 настай цэргийн маршалтай хардан гэрлэлтээ цуцлуулжээ. Ювадхида хүүхдүүдээ аван Англи руу зугтаж, тэндээсээ АНУ руу гарсан байна.
Гурав лахь эхнэр Срирасми болон хүүгийн хамт
15. Гурав дахь эхнэр Срирасми төрийн албан хаагч байсан бөгөөд ханхүүтэй гэрлэлтээ цуцлуулсны дараа түүний ойрын долоо хамаатан авилгын хэрэгт холбогдсон хэргээр баривчлагджээ. Харин Срирасмийг бүх хэргэм цолыг нь хасаж гадаад руу гарах эрхгүй болгожээ.
Гүнж Сириваннавари
15. Ханхүү охиноо эргүүлэн авчирч гүнж хэргэм олгосон байдаг. Түүний охин Сириваннавари эх орондоо нэртэй загвар зохион бүтээгч, загвар өмсөгч болсон байна.
Дэлхийн хаадуутай
16. 2010 онд “The Economist” сэтгүүл Тайландын ханхүүг “олон хүн үзэн ядаж, айдаг”, “түүний этгээд араншинг урьдчилан тааварлах аргагүй” гэж бичсэн байдаг. Хааны гэр бүлийг шүүмжилж болохгүй хуультай тул тус сэтгүүлийг Тайландад хорьжээ. Мөн “Asia Sentinel” цахим сэтгүүл Маха Вачиралонгкорныг “ёс суртахуунгүй бөгөөд удирдах албан тушаалд тэнцэхгүй хүн” гэж тодорхойлжээ. Мэдээж уг сайтыг хаасан нь ойлгомжтой. Үүнээс гадна тус улсад сууж байсан Сингапурын элчин сайд ханхүүг мөрийтэй тоглоомд автсан, мөнгийг нь Тайландын Ерөнхий сайд асан Тхаксин Чинават санхүүжүүлдэг гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байна.
17. Маха Вачиралонгкорн хаан ширээнд залархаасаа өмнө өөрийн бие хамгаалагч генерал бүсгүйтэй гэрлэжээ.
18. Маха Вачиралонгкорн нохойд хайртай. Ялангуяа пудель үүлдрийн нохойд бүр ч дуртай гэнэ. Фу-Фу нэртэй хайртай пудель нь цэргийн болон хааны ёслолын хүлээн авалтад бусад хүндэт зочидтой ижил төвшинд оролцдог байжээ. Нохойг нас барахад оршуулгын дөрвөн ёслол үйлдсэн байна.
unuudur.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ