Байнгын хороо: Ерөнхий аудиторын томилгоог хэлэлцэнэ
Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Төсвийн байнгын хороо 11.00 цагаас хуралдаж, таван асуудал хэлэлцэхээс Ерөнхий аудиторын асуудал дөрөвдүгээрт байгаа юм.
МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий аудитороор Татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилохыг 94 хувийн саналаар дэмжээд байгаа билээ.
Сануулахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын дарга асан М.Энхболд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардсан байдаг. Харин Д.Хүрэлбаатар нь өнгөрсөн долоо хоногт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ