Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг нарийвчлан шалгах үүрэг өглөө
Малайзын Улсын их хурлын гишүүн Лим Пип Ен Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн шүүх хурал болж байгаатай холбогдуулан тус онц ноцтой аллагын хэргийн мөрдлөгийг дахин хийх тушаалыг ахлах мөрдөн байцаагч Абдул Хамид Бадорт өгчээ.
Лим Пип Ен нь Ш.Алтантуяа болон бусад амиа алдагсдын хэрэгтэй холбоотой шалгагдаагүй, эсвэл нуун дарсан баримт байгаа гэж үзсэн учраас Малайзын цагдаагийн газрыг бие бүрэлдэхүүнээр эрчимжүүлсэн мөрдлөг хийлгэхээр болсон байна. Тэрбээр тушаал буулгахдаа онцлон нэр зааж Ш.Алтантуяа, Тео Бен Хок, Амри Че, Кевин Морайс болон ор мөргүй алга болсон Рут Хилми нарт холбогдох хэргийг дахин нарийвчлан мөрдөн шалгахыг үүрэгдсэн байна.
Абдул Малайз улсад гарч байсан Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн мөнгө угаалттай холбоотой гэмт хэрэг дээр ажиллаж, хэргийг таслан зогсоож байсан туршлагатай аж. Тиймээс улс төрийн нөлөөн дор нууцлагдаж, одоо болтол хэрэгтэн нь тогтоогдохгүй байгаа энэхүү аллагын хэрэгтнийг илрүүлнэ гэж Лим үзэж буй юм байна.
Малайзын шүүхээс талийгаач Ш.Алтантуяа болон бусад амиараа хохирогчдын хэргийн буруутантай холбоотой мэдэгдэл хийгээгүй аж. Эх сурвалжууд хэрэгтнийг тогтоох шүүх хурал үргэлжилж байна хэмээн мэдээлж буй юм.
news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ