МАН: Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцжээ. Улмаар Ерөнхий аудитороор Татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилохыг 94 хувийн саналаар дэмжсэн байна. Уг асуудлыг пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. 

Сануулахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын дарга асан М.Энхболд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардсан байдаг. Харин Д.Хүрэлбаатар нь өнгөрсөн долоо хоногт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ. 

Д.Занданбатын товч намтар

Боловсрол

  • 1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
  • 1998 онд Отгонтэнгэр дээд сургуулийг тус тус дvvргэсэн. Эдийн засагч, эрхзvйч мэргэжилтэй.

 Ажлын туршлага

  • 1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч
  • 1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
  • 2001-2006 онд Хан-Уул дvvргийн Татварын хэлтсийн дарга
  • 2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын тєсвийн орлого хяналтын газрын дарга
  • 2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга
  • 2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга
  • 2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  • 2017 оны 7 сарын 19-ний өдрөөс ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч

СЭТГЭГДЭЛ БИЧИХ