АН-ын хэсэг гишүүд намын дарга С.Эрдэнийг огцруулах шаардлага хүргүүллээ
АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс АН-ын дарга С.Эрдэнэд шаардлагыг өнөөдөр хүргүүллээ. Уг шаардлагад судалгааны байгууллагын дүнгээс С.Эрдэнийг намын дарга болсноос хойш АН-ын рейтинг унаж байгаа, "Эрдэнэт"-ийн 49 хувь оролцсон, Нийгмийн даатгалын газрын дарга байхдаа хууль бус үйлдэл хийсэн зэрэг 15 үндэслэлийг дурьдсан байна.
Иймээс намын Онц их хурлыг хуралдуулж, С. Эрдэнийг АН-ын даргаас огцрох өргөдлөө өгөхийг шаарджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ