Америкийн сайхан бүсгүй шалгаруулах гол тэмцээнүүдэд хар арьст эмэгтэйчүүд түрүүлжээ
АНУ-ын сайхан бүсгүй шалгаруулах хамгийн нэр хүндтэй гурван тэмцээнд анх удаа хар арьст эмэгтэйчүүд түрүүлсэн тухай “CNN” агентлаг уламжилжээ.
“АНУ-ын Мисс” тэмцээнд Хойд Каролины 28 настай хуульч Чесли Крист түрүүлсэн байна. Тэрээр, Америкийн шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, шударга бусаар ял эдэлж буй иргэдэд туслахыг хүсдэг тухайгаа мэдэгджээ.
“АНУ-ын өсвөрийн Мисс” тэмцээнд Коннектикут мужийн 18 настай хар арьст бүсгүй Кайли Гэррис, харин “Мисс Америк” тэмцээнд 23 настай Ниа Франклин тус тус түрүүлсэн аж.
Эдгээр тэмцээнийг зохион байгуулсан 50 шахам жилийн түүхэнд хар арьст эмэгтэйчүүдээс анх 1983 онд Ванесса Вильямс “Мисс Америк”, 1990 онд Кэрол Энн-Мари Гист “АНУ-ын Мисс” тэмцээнд тус тус түрүүлж байжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ