"ХИТ"-ИЙН Д.ДАВААНЯМ АГСНЫ ХҮҮ Д.ДАВААДОРЖ БЯЦХАН ОХИНОО ТАНИЛЦУУЛЛАА

    Жүжигчин Ч.Ундрал “ХИТ”-ийн Д.Давааням агсны хүү Д.Даваадоржтой хайр сэтгэлээр холбогдож, бие давхар боллоо гэсэн мэдээ жилийн өмнө чих сортойлгож байв. Одоогоор тэд олны өмнө хамт ил гарч, дурлалт хосууд гэдгээ гэрэл цохиулахыг хүсэхгүй байгаа ч Ч.Ундрал амаржиж, хүүгээ охин дүүтэй болгосон нь хэдийнэ хуучирсан мэдээлэл болжээ.

Тэгвэл хүмүүжил, боловсрол, үзэл бодлоороо үнэлэгддэг Д.Даваадорж өчигдөр тохиосон төрсөн өдрөөрөө гэнэтийн бэлэг барив. Олноос нууцалсан охиныхоо зургийг ил гаргаж, инстаграмд нууцаа дэлгэнэ гэж олон хүн төсөөлөөгүй байж магад. Гэхдээ үнэн. Төрсөн үр, хайрласан бүсгүйгээ түмнээс нуухын хэрэг юу ч билээ.

Аав болж, охинтойгоо хамт анх удаа төрсөн өдрөө тэмдэглэсэн Давка “Онцгой төрсөн өдөр болж байна. Амьдралын гэнэтийн нандин бэлэг, утга учир болсон хайртай охинтойгоо хамт аавынхаа анхны төрсөн өдрийг тэмдэглэх гэж байна. Аав болгож үүрэг хариуцлага, нандин бүхнийг бэлэглэсэн хайртай охиндоо баярлалаа. Хамгийн баян хүн болгосон хайрт үр минь. Одоо нөгөө ажилдаа хамт явж, хип хоп дуу сонсож найз шиг аав болох зорилго эхэлсэн. 2019.04.28” хэмээн охинтойгоо авахуулсан зургаа нийтлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ