Алсугийн охин "Голос. Дети" нэвтрүүлэгт шударга бусаар түрүүлсэн гэж үзэгсэд олон байна


Оросын “Нэгдүгээр суваг” телевизийн “Голос. Дети” уралдаант нэвтрүүлгийн финалд алдарт дуучин Алсугийн охин Микелла Абрамова түрүүлснийг шударга бус явдал гэж үзэгсэд олон байгаа бөгөөд интернетээр энэхүү үйл явдлыг өргөнөөр хэлэлцэх болжээ.

Шүүгчдийн шийдвэрт телевизийн алдарт хөтлөгч, Оросын эстрадын хатан хаан Алла Пугачёвагийн нөхөр Максим Галкин эрс шүүмжлэлтэй ханджээ. Алдарт дуучин Юрий Лоза нэртэй дуучны хүүхдийг ийм нэвтрүүлэгт оролцуулах нь буруу гэж үзсэн байна. Тэрээр Микелла Абрамовагийн хөгжмийн чадварыг “дунд” гэж үнэлжээ.

Хөгжмийн нэрт продюсер Иосиф Пригожин шүүгчдийн шийдвэр буруу байсныг тэмдэглээд, “Алсугийн олон фэнүүд Микеллагийн төлөө саналаа өгсөн нь тодорхой. Алсугийн охиныг түүний мэргэжил нэгт дуучид, найз нөхөд ихээр дэмжсэн нь давуу тал болсон юм” гэсэн байна.

“Голос. Дети” нэвтрүүлгийн зургаа дахь улирлын финалд Микелла Абрамовагаас гадна Валерий Кузаков, Ержан Максим нар өрсөлджээ.

“Нэгдүгээр суваг” телевизийн Ерөнхий захирал Константин Эрнст уралдаант нэвтрүүлгийн үзэгчдийн санал хураалтын дүнг дахин шалгахаар болсон тухай мэдэгдсэн байна. Учир нь операторт санал хураалтын явцад зарим гажилт ажиглагдсан аж.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ