Хэрэмний хувдайнуудыг үрчилж авсан муур

Крымы Бахчисарайн паркад эндхийн нэг охин муур хэрэмний жижигхэн зулзага буюу хувдайнуудын үрчилж  авсан эх нь болжээ. Энд ирсэн үзэгчид бяцхан хувдайнуудыг олж, хайрцаганд хийгээд эндхийн амьтны буланд авчирч өгсөн  байна. Тэгэхэд дөнгөж зулзагалаад байсан охин муур хувдайнуудыг долоож, тэр дор нь өөрийн болгож авсаныг телевизийн RT суваг мэдээлжээ.

Хөөрхий муур бяцхан хувдайнуудыг  өөрийн юм шиг хүлээж авсан нь гайхмаар.

 

Нэг үгээр хэлэхэд, хувдайнууд  үүрэндээ  байгаа юм шигээр муурны зулзагануудтай тоглож, харин ээж нь  хүний өөрийн гэлгүйгээр адилхан хөхүүлдэг  байна.

 

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ