Уганда улсад 39 настай бүсгүй 38 хүүхэд төрүүлжээ

     Телевизийн “Daily Monitor” сувгийн сэтгүүлчид  африкийн Уганда улсын бөглүү нутгаас нэгэн  ер бусын эмэгтэйг олсон байна. Тэр ердөө 39 настай, харин 14 удаа  нярайлж,  38 хүүхэд төрүүлжээ. Түүнийг Мариам Набатанзи гэдэг бөгөөд манай гарагийн хамгийн олон хүүхэдтэй ээж болж таарч байна. 


Бүх хүүхэд нь түүний өөрийнх нь. Юу гэвэл, Мариам бие махбодийн  хувьд ховор онцлогтой учир тэр нэг хүүхэд огт төрүүлж үзээгүй гэнэ.  Тийнхүү нэг бол хоёр, үгүй бол гурав, эсвэл бүр дөрвөн ихэр төрүүлж байжээ. Тэр  13-тайдаа нөхөрт гарч,  анх хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байна. 

Энэ том айлынхан  кофены талбайн ойролцоохи тосгонд амьдардаг байна. Тэд төмөр бетон жижигхэн байшинд  суудаг аж.  Мариам хүүхдүүдээ ганцаараа өсгөж байгаа гэнэ. Гурван жилийн өмнө нөхөр шиг юм нь хаяж, одоо тэгээд  үзэгддэг ч үгүй, хүүхдүүдээ дэмжиж тусладаг ч  үгүй байна. Бүсгүй өөрөө  архи нэрж, эмийн ургамал түүж мөнгө олдог гэнэ. 

Сэтгүүлчдийн ачаар Мариам болон түүний гэр бүлийнхнийг  Угандын бусад нутагт ч мэдэх болжээ. Тус улсын нэг оршин суугч тэдэнд зориулан мөнгө цуглуулж байгаа бөгөөд хагас сарын хугацаанд 7 мянга орчим фунт стерлинг  цуглуулаад байна.  Мөнгийг 10 мянган фунт хүрмэгц бүх мөнгийг Мариамд өгөх  гэнэ. 



С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ