Жонни Депп Оросын 20 настай бүжигчин бүсгүйтэй гэрлэнэ
Холливудын од Жонни Депп Оросын Санкт-Петербургийн уугуул, 20 настай бүжигчин бүсгүй Полина Глентэй гэрлэхээр төлөвлөсөн тухай “Daily Mail” сонинд мэдээлжээ.
Полина Глен Лос Анжелест амьдраад хоёр жил болсон бөгөөд Жонни Депптэй өнгөрсөн жил нэгэн үдэшлэг дээр танилцсан гэнэ. Өдгөө тэрээр алдарт жүжигчний шилтгээнд нүүж иржээ. Тус хос удахгүй хуримаа хийж, улмаар бүсгүйн эцэг эхтэй танилцахаар Оросыг зорих бодолтой аж.
Жонни Депп экс-эхнэр, жүжигчин Эмбер Хердээс 2017 оны нэгдүгээр сард албан ёсоор гэр бүлээ цуцалсан юм. Эмбер Херд Жонни Деппийн зүгээс биеийн ба сэтгэл санааны хүчирхийлэлд байнга өртөж байснаа мэдэгдэж байв.
Тэрээр гэр бүл цуцлалтаас өөрт ногдсон долоон сая ам.долларыг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд болон өвчтэй хүүхдүүдэд тусалдаг буяны байгууллагуудад шилжүүлэхээ мэдэгдсэн билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ