“People” сэтгүүл оны сайхан бүсгүйг нэрлэжээ
АНУ-ын “People” сэтгүүл улажлалынхаа дагуу оны сайхан бүсгүйг нэрлэжээ. Энэ удаа оны сайхан бүсгүйгээр Холливудын жүжигчин, продюсер, нийгмийн зүтгэлтэн Женнифер Гарнерийг зарласан байна.
47 настай Женнифер Гарнер “People” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, “Өөрийгөө цөөн тольдон хорвоо дэлхийд юугаар туслаж чадах тухай илүү бодохдоо би аз жаргалтай байдаг” гэжээ.
Тэрээр “Тагнуулч эмэгтэй” цуврал кинонд Холбооны мөрдөх товчооны ажилтан Сидни Бристоугийн дүрээрээ алдаршин “Алтан бөмбөрцөг” шагнал хүртэж байсан юм. Мөн “Вант улс”, “Жуно”, “Тимоти Гриний хачирхалтай амьдрал”, “Далласын худалдан авагчдын клуб” зэрэг олон кинонд тогложээ.
Женнифер Гарнер хүү, хоёр охинтой ба буяны үйлсэд идэвхтэй оролцдог байна. Тэрээр хүүхдүүдэд тусалдаг “Save the Children” хөдөлгөөний үйл ажиллагаанд биечлэн оролцож багагүй мөнгө хандивладаг ажээ.
“People” сэтгүүлийн өнгөрсөн оны сайхан бүсгүйгээр дуучин Пинк тодорч байсан билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ