Өндөр байшингийн дээврээс хүмүүс дээр олон тонн ус асгарчээ
Филиппиний нийслэлийн Манил хот дахь “Anchor Skysuites” гэдэг өндөр байшингийн дээвэр дэх усан сангаас ус цалиган асгарч байгаа дүрс бичлэг сүлжээнд гарчээ.
Тус улсын төв нутагт газар хөдлөснөөр ийм явдал болсон байна. Байшингийн дээрээс олон тонн ус хэрхэн газарт асгарч байгаа нь зургаас харагдаж байна.
Газар хөдлөлтийн улмаас найман хүн амь үрэгдсэн тухай Пампанга мужийн захирагч Лилия Пинеда түрүүнд нь мэдээлсэн юм. Эрж-аврах ажил үргэлжилж байгаа ажээ.
Филиппиний нийслэл Манил хотоос холгүй 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөснийг АНУ-ын геологийн албанаас мэдээлсэн байна. Харин орон нутгийн хэвлэл 6,1 магнитудын газар хөдлөсөн гэж мэдээлжээ.
Пампанга мужийн олонхи хот гэрэл цахилгаангүй хэвээр байна. Газар хөдлөснөөр хэд хэдэн барилга, тухайлбал Батаан болон Памипанга мужийн хил дээрх нуман хаалга, хоёр сүм эвдэрчээ. Олон улсын нисэхийн Кларк буудлын нэг терминалд эвдрэл гарснаас болоод буудлыг хаасан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ