Литвад дөнгөж төрсөн нярайн цуснаас согтууруулах ундаа илэрчээ
Эх хүүхдээ төрүүлэхээр өвдөх үед согтуу байсан байна.
Цуснаас нь их хэмжээний согтууруулах ундааны тун илэрсэн хүүхэд Литва улсын Клайпедын их сургуулийн эмнэлэгт төрснийг “Спутник Литва” сайтад мэдээлжээ.
Хэвлэлд бичсэнээр, хүүхэд 35 настай согтуу эмэгтэйгээс төрсөн байна. Түүний охины цусанд дөрвөн промиле согтууруулах ундаа илэрчээ. Энэ нь маш өндөр үзүүлэлт болохыг сэтгүүлчид тэмдэглэж байна. Охины цуснаас согтууруулах ундааны илэрцийг гадагшлуулахад нэлээд хэдэн долоо хоногт шаардагдаж мэдэх гэнэ.
Нярайн эмч Наталья Григорьева 40 жил ажиллахдаа ийм явдалтай анх удаа тулгарсан тухайгаа ярьжээ. Тэрээр хүүхдийн биеийн байдлын талаар ямар нэг таамаглал дэвшүүлээгүй байна.
Эмч нар уг явдлын талаар Хүүхдийн эрхийг хамгаалах албанд мэдээлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ