Нэрт хүмүүсийн эвгүй зуршил
Чиний шүтэн бишэрдэг хүн чамд өө сэвгүй мэт санагддаг уу? Тэгэхээс ч өөр яах билээ! Зурагт хамгийн жирийн л нэгэн шиг харагддаг. Гэтэл тэднээс олон хүн бусдын нүдэнд өртөөгүй байхдаа хамраа ухаж, хумсаа мэрэх юмуу янжуур зууж явахаас буцдаггүй.
Дэвид Бекхэм
Дэвид Бекхэм шиг ийм сайхан эрд элдэв муу зуршил байх учиргүй мэт санагдаж болох. Гэтэл папараци нар хуучин хөлбөмбөгчнийг хумсаа мэрж байхад зургийг нь байнга татдаг байна. Эхлээд шүтэн бишрэгчид нь хөлбөмбөгийн тэмцээний үеэр үүнийг нь анзаардаггүй байсан хэрэг. Бекхэм ихэд бухамдсан үедээ хумсаа мэрж байдгаа ч өөрөө анзаардаггүй байна. Хөлбөмбөгчин спортыг орхиод чамгүй удаж байгаа ч, энэ эвгүй зуршлаасаа салаагүй л явна.
Роберт Паттинсон
Үнэндээ Роберт Паттинсоны эвгүй зуршил нь олон бүсгүйн урмыг хугалахаас аргагүй. “Харуй бүрий” киноны од зөндөө дутагдалтай. Жишээлвэл, жүжигчин усанд орох дургүй бөгөөд өөрийнхөө үнэрт заримдаа дотор эвгүйрхэдгийг нэг бус удаа хүлээн зөвшөөрч байжээ. Папарацци нар үс толгойгоо угаалгүй, сэхсийчихсэн явж байгаа жүжигчний зургийг нэг бус удаа татаж байсан ч, Роберт энэ эвгүй зуршлаасаа салахгүй л явна.
Кэмерон Диас
Кэмерон нэг удаа ярилцлага өгөхдөө, дезодоран хэрэглэхээ больсоор хэдийнэ 20 жил болж байгаа гэдгээ хэлж байжээ. Түүнээс тийм ч аятайхан биш үнэр үнэртэж байгааг найз нөхөд, хамт ажиллагсад нь байнга сануулдаг байна. Гэвч жүжигчин үүнд огт санаа зовдоггүй бөгөөд суга хавиараа норсон даашинзтайгаар дээдсийн арга хэмжээнд байнга шахуу ирдэг аж. Кэмерон “ингээд байгаа юмыг яалтай билээ” гэсэн зарчим баримтладаг бололтой. Харин тэр бүр хүн түүний энэ бодлыг хуваалцдаггүй бизээ.
Адам Сэндлер
Нас сүүдэр 52 хүрсэн Адам Сэндлер инээдтэй юмуу тэнэг юм шиг харагдахаасаа огт эмээдэггүй байна. Тэрээр зураг авалтын завсар хооронд байнга шахуу марзаганаж, өөртэйгээ адилхан ингэхийг хамт ажиллагсадаасаа шаарддаг гэнэ. Хэдэн настайгаас үл хамааран хүн бүрийн дотор бяцхан хүүхэд байдаг бөгөөд заримдаа түүнийг гадагш нь гаргаж байх хэрэгтэй хэмээн жүжигчин үздэг байна. Гэвч папарацци нарын авсан зургуудад Сэндлер өөрөө биш, харин түүний дотор байдаг нөгөөх бяцхан хүү гардаг бололтой. Энэ нь өөрийгөө зөвтгөх маш аштайхан арга гэлтэй, тэмдэглээд аваарай!
Лео Месси
Хөлбөмбөгийн тэмцээний үеэр Лео Месси тоглоомондоо бүр ухаан алдчихаад, түүнийг олон арван гэрэл зурагчин, сэтгүүлч, олон сая үзэгч харж байгаа гэдгийг ор тас мартчихдаг бололтой. Тамирчин нөгөө газрынхаа хавийг маажих юмуу түүнийгээ атгачихсан ч юм шиг байдаг нь зарим зургаас харагддаг. Дашрамд зурдахад, Леогийн гол өрсөлдөгч Криштиану Рональду ч мөн ингэж байсан нь нэг бус удаа харагджээ.
Микки Рурк
Микки Рурк мансуурах донгоосоо салж чадсан ч, гашуун нясуун ундаанд чамгүй орсноо яаж ч чаддаггүй байна. “Би угаасаа согтууруулах ундаанд орох тавилантай хүн шиг байгаа юм. Миний гурван үеийн төрөл төрөгсөд чухамхүү ухаан мэдрэлээ алдтал уудагаасаа болоод цаг бусаар явцгаасан” гэж Рурк нэг удаа өгсөн ярилцлагадаа гомдоллож байжээ. Микки согтууруулах ундаа аль болох цөөхөн уухыг мэрийдэг ч, лонхоор нь хөнтөрч байгаа зургууд нийгмийн сүлжээнд байнга шахуу гардаг байна.
Кира Найтли
Кира Найтли ч мөн өөгүй нэгэн биш аж. Папарацци нар янжуур зуусан сайхан бүсгүйтэй байнга шахуу тааралддаг байна. Жүжигчин энэ хортой зуршлаасаа салахыг аль хэдийнээс бодож байгаа ч, одоогоор чадахгүй л яваа аж. Бусад талаар бол тун дажгүй бөгөөд бүсгүй фитнесээр хичээллэж, зөв хооллож, амьдралын зөв хэв маяг баримтладаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ