Эмч үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийн зөвшөөрөлгүйгээр тэдэнд өөрийн үрийг шилжүүлэн суулгаж байжээ

Нидерландын эмч Ян Карбаат өөрийн үйлчлүүлэгч эмэгтэйчүүдэд  үр шилжүүлэн суулгахдаа, тэдний нөхрүүдийнх нь биологийн материалыг өөрийнхөөрөө сольж байжээ. Ийм маягаар  тэр наад зах нь 49 хүүхдийн эцэг болсныг хэвлэлд мэдээлсэн байна.

Үүнийг  ДНК-гийн шинжилгээ нь нотложээ. 

Үйлчлүүлэгч  эмэгтэйчүүд эмчийн үйлдлийн тухай огт мэдэж байгаагүй байна. Миний ээж өөрийн хамтран амьдрагчаас хүүхэдтэй болохоор төлөвлөж байсан гэж эмчийн  төрсөн хүүхдүүдийн нэг  болох Жои Хоофдман ярьжээ. 

Карбаат ийм маягаар 200 орчим хүүхдийн эцэг болсон байж болохыг хэвлэлд мэдээлжээ.

Карбаат төрсөн эцэг нь байж болох юм хэмээн сэжиглэж буй  хүмүүс Нидерландын донорын хүүхдүүдийн санд хандаж байгаа гэнэ.  Тэдний зарим нь нөхөн төлбөр  авах бодолтой байгаа ажээ. 

2007 онд Карбаатын эмнэлгийг хаасан байна. Ян Карбаат 2017 онд 89 настайдаа нас баржээ. 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ